Мөрөнгийн хавар бүжгийн тэмцээнд ахмадууд идэвхтэй оролцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-04-26 14:12:25

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт "Илүүдэл жингүй - Эртэч Монгол" аяны хүрээнд Мөрөн сумын нийтийн бүжгийн аварга шалгаруулах “Мөрөнгийн хавар” тэмцээн болж 14-82 насны 150 гаруй төлөөлөл оролцлоо.


Тус тэмцээн нь бүжгийн урлагаар дамжуулан иргэдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлж, эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх, илүүдэл жингүй иргэнийг эрүүл дадалд  уриалах  зорилготой  гэдгийг аймгийн бүжгийн холбооноос онцолж байлаа.


Энэ удаагийн тэмцээнд төрийн болон төрийн бус байгууллага, иргэд идэвхтэй оролцсоны дотор ахмадуудын оролцоо илүү байсан бөгөөд цаашид ч өдөр тутмын дадал хэвшил болгоход анхаарна гэдгийг Мөрөн сумын удирдлагууд хэлэв.

Тус аймагт 2012 онд бүжгийн багш Р.Гантулга Бүжгийн холбоог анх байгуулсан бол 2018 онд Монголын нийтийн бүжгийн спортын холбооны Хөвсгөл салбар, 2021 онд "Аялгуу" гэсэн холбоо байгуулсан байна. Дээрх гурван холбоонд өдөрт 200 гаруй иргэн тогтмол нийтийн бүжгээр хичээллэж байна. 



Холбоотой мэдээ