Гамшгаас хамгаалах дадлага сургуулийг энэ сарын 11, 12-ны өдрүүдэд зохион байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2022 оны 190 дүгээр
захирамжийн дагуу аймгийн Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг энэ сарын
11, 12-ны өдрүүдэд зохион байгуулна.
Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн бэлтгэл ажлыг хангах, удирдан
зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг аймгийн Засаг даргын орлогч Х.Арман
ахлан ажиллаж байна.
Дадлага сургуульд аймаг, сумын
Онцгой комисс, орон нутгийн гамшгаас хамгаалах алба, ерөнхий болон тусгай
зориулалтын мэргэжлийн анги бүхий 40 гаруй байгууллага оролцоно.