Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг энэ сарын 20-нд олгоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөдөлмөр,
халамжийн үйлчилгээний ерөнхий газар энэ сард олгох нийгмийн халамжийн
тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт тусламжийн хуваарийг гаргажээ. Үүнд:
- Нийгмийн халамжийн тэтгэврийг
4 дүгээр сарын 14 болон 26-нд,
- Өндөр настны “Насны хишиг”-ийн
тэтгэмжийг 26-нд,
- "Эхийн алдар одон"-гийн
мөнгөн тусламжийг мөн 26-нд,
- Олон хүүхэдтэй
өрх толгойлсон эцэг, эхэд олгох тэтгэмжийг 20-нд,
- Хүүхдийн мөнгөн
хуримтлалыг мөн 20-нд,
- Алдар цолтой ахмад настанд
олгох хөнгөлөлт, тусламжийг 26-нд,
- Ахмад настан, хөгжлийн
бэрхшээлтэй иргэнд олгох хөнгөлөлт, тусламжйг 26-нд,
- Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээг 15-нд үзүүлж,
- Амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийг 14 болон 26-нд тус тус олгоно.