Улаанбаатар хотын аварга шалгаруулах спорт авиралтын тэмцээн болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-04-05 17:00:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын 2022 оны аварга шалгаруулах спорт авиралтын тэмцээнийг 4 дүгээр сарын 9-ний өдөр "Найрамдал" зусланд зохион байгуулна.


Энэ удаагийн хотын аварга 2 төрлөөр, 5 насны ангилалд болох юм. Тухайлбал, хурдны төрөл нь өсвөр буюу 8-13 нас, залуучууд буюу 14-19 нас, насанд хүрэгчид буюу 20-иос дээш нас гэсэн ангиллаар болно.


Мөн техникийн төрөл нь залуучууд буюу 14-19 нас, насанд хүрэгчид буюу 20-иос дээш нас гэсэн ангиллаар шилдгүүдийг шалгаруулна гэж Монголын уулчдын үндэсний холбооноос мэдээллээ.

Холбоотой мэдээ