Сумдын инженерийн дэд бүтцийн асуудлаар хэлэлцэв

ОРОН НУТАГТ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-04-04 09:47:57

Дорноговь /МОНЦАМЭ/. Барилга, хот байгуулалтын яамнаас хэрэгжүүлж байгаа “Сумын хөгжил инженерийн дэд бүтцийн хангамж” төслийн хүрээнд сумдын хөгжлийн асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг энэ оны гуравдугаар сарын 29-нд Сайншанд суманд боллоо.

Албаныхан өмнөх жилүүдэд улс, орон нутгийн төсөв болон гадаадын тусламжаар сумдад хийсэн инженерийн дэд бүтцийн хангамжийг төлөвлөх, барьж байгуулах болон ашиглалтын явцад гарсан алдаа, дутагдал, хүндрэл бэрхшээл тэдгээрийг хэрхэн шийдвэрлэсэн талаар ярилцаж туршлагаа хуваалцжээ.

Мөн шийдвэрлэх боломж нөхцөл, цаашид хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлэхэд анхаарах зүйлсийн талаар хэлэлцжээ. Ташрамд дурдахад Дорноговь аймгийн Даланжаргалан, Иххэт, Өргөн, Алтанширээ, Дэлгэрэх зэрэг олон сум төвлөрсөн халаалтын системд холбогдоод байна.

Хэлэлцүүлэгт аймгийн ЗДТГ-ын ХБТХОХ, ГХБХБГ-ын төлөөлөл болон Мандах, Улаанбадрах, Сайхандулаан, Хатанбулаг сумын Засаг дарга нар цахимаар оролцов.

Холбоотой мэдээ