Зуунмод хотын "Иргэдийн урлагийн наадам" болж байна

ОРОН НУТАГТ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-03-26 00:38:15

Төв /МОНЦАМЭ/ Зуунмод хотын 80 жилийн ойн хүрээнд 6 багийн иргэдийн дунд "Иргэдийн урлагийн наадам"-ыг Зуунмод сумын Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж, нэгдүгээр шатны шалгаруулалтаа хийж дууслаа.

Тус наадмыг Зуунмод сумын түүхт 80 жилийн ойг тохиолдуулан иргэдийн авьяас чадварыг хөгжүүлэх, ардын авьяастнуудыг тодруулах зорилготой зохион байгуулж байгаа юм. Наадамд нийт 4 төрлөөр Зуунмод сумын 6 багийн 100 гаруй иргэн 1-р шатанд өрсөлдлөө. 2-р шатны шалгаруулалтыг Зуунмод сумын соёлын төвд 3-р сарын 30-ны өдөр явуулах юм.   

Холбоотой мэдээ