Щвейцарын хөгжлийн агентлагийн хамтын ажиллагааны төлөөллүүд Говь-Алтай аймагт ажиллав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-03-25 14:32:14

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Щвейцарын хөгжлийн агентлагийн хамтын ажиллагааны Дэд дарга Бэнуа Мэйэр-Биш Говь-Алтай аймагт ажиллалаа. 

Щвейцарын хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны дэд дарга, Нэгдүгээр нарийн бичгийн дарга Бэнуа Мэйэр-Бишээр ахлуулсан Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан ажлын хэсэг Говь-Алтай аймагт ажиллаж, аймгийн удирдлагууд болон хамтран ажилласан төсөл хөтөлбөрийн орон нутгийн зохицуулагчид, Эрүүл мэнд, нийгмийн салбарын удирдлагуудтай уулзлаа.

Уулзалтын хүрээнд тус агентлагийн дэмжлэгтэйгээр хэрэгжсэн “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх”, “Ногоон алт, малын эрүүл мэнд төсөл”, “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих “Старт-ап хөтөлбөр” зэрэг төсөл, хөтөлбөрүүдийн үр дүнгийн талаар ярилцав.

Мөн хамтран хэрэгжүүлж буй “Эх хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөг бууруулах”, “Монгол улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх МАСАМ-2”, “Тогтвортой амжиргаа” төслүүдийн үе шат, хэрэгжилттэй танилцаж, цаашид газар тариалангийн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцсон тухай аймгийн ЗДТГ-аас  мэдээлэв.


Холбоотой мэдээ