“Хамтдаа шийдье” нэгдсэн үйл ажиллагааг өрнүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-03-23 11:52:44

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас НҮБ-ын Хүүхдийн сан,  аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэстэй хамтран “Хамтдаа шийдье” нэгдсэн үйл ажиллагааг сумдад зохион байгуулан ажиллаж байна. 

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Н.Мэндбаяраар ахлуулсан тус ажлын баг Жинст сумын 352 өрх, Богд сумын 330 өрхөд хүрч ажиллажээ. Тодруулбал, Сумын бүх багийн малчин өрхүүдэд хүрч, хүүхдийн хамгаалал, бага насны хүүхдийн цогц хөгжил, гэр бүлийн хүчирхийлэл болон архины хор хөнөөлийн сэдвээр мэдээлэл сурталчилгаа хийсэн байна. Мөн сумдын хамтарсан багийн гишүүд, багийн Засаг дарга нарыг хүүхэд хамгаалал, гэр бүлийн хүчирхийлэл, архидалтыг таслан зогсоох чиглэлээр сургагч багшаар бэлтгэжээ. 

Ажлын багийнхан нэг суманд гурав хоногийн хугацаанд ажиллахдаа эцэг эх, гэр бүлийн гишүүдэд зөвлөн тусалж, өрх нэг бүрд мэдлэг мэдээлэл олгож байгаа аж.

"Хамтдаа шийдье” нэгдсэн үйл ажиллагааг 19 сумын бүх багийн өрхөд хүргэн ажиллахаар  төлөвлөжээ.

Холбоотой мэдээ