“Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

ОРОН НУТАГТ | ДОРНОД
167@montsame.mn
2022-03-22 13:43:07

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймаг 2024 оныг дуустал “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ. Энэхүү хөтөлбөр нь хүүхдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг хангах, хүүхэд хамгааллын тогтолцоог салбарын байгууллагуудын оролцоотойгоор бэхжүүлж, хүүхдэд ээлтэй орон нутгийг бүрдүүлэхэд оршиж байгаа гэж ГБХЗХГ-ын дарга Э.Жавхлан онцлов.

Хөтөлбөрийн хүрээнд энэ онд “Хүүхдийн хөгжил, хамгаалалд эцэг эхийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх” зорилт тавьжээ.

Дорнод аймаг 2014 оноос “Хүүхдэд ээлтэй засаглал” хөтөлбөрийг хэрэгжүүлж, сурагчдын санал хүсэлтэд тулгуурлан тодорхой ажлуудыг зохион байгуулсан юм. Тухайлбал, орон нутагт хүүхдэд зориулсан үйлчилгээ, нэр төрөл нэмэгдсэнийг товч дурдвал, хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагыг дэмжих “Хүүхэд хөгжил” төв, “Залуу техникч” клуб, өсвөр үе залуучуудад нөхөн үржихүйн боловсрол олгох “Аз жаргал төв”-үүдийг байгуулж, нийт хүүхдийн 40 хувийг хамруулсан байна. 

Холбоотой мэдээ