ШИЙДВЭР: Хөдөө аж ахуйг хөгжүүлэх үүднээс гурван хувийн хүүтэй 400 тэрбум төгрөгийн зээл гаргана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-03-16 14:36:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар хөдөө аж ахуйг хөгжүүлэх үүднээс гурван хувийн хүүтэй 400 тэрбум төгрөгийн зээл гаргахаар болжээ.


Үүнээс газар тариалангийн эргэлтэд 100 тэрбум, хүнсний ногоо тариаланчдад 50 тэрбум, ноос бэлтгэлд 25 тэрбум, арьс шир бэлтгэлд 15 тэрбум, ноолуурын үйлдвэрүүдэд 150 тэрбум төгрөгийн зээл олгох аж. Дээрх зээлийн хүүгийн зөрүүг Засгийн газар гаргана гэдгийг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан өнөөдөр мэдээлэв.


Мөн Засгийн газрын хуралдаанаар “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд газар тариалангийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх үүднээс малын хөлийн албан татварт өөрчлөлт оруулах тогтоолыг УИХ-д өргөн барихаар болжээ. Уг төсөлд газар тариалангийн бүс нутагт бэлчээрийн малаас 10 мянган төгрөг хүртэлх татвар авах заалт тусгажээ.

Холбоотой мэдээ