Хоёр жил завсарласан марш тактикийн тэмцээн өнөөдөр боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-03-11 18:17:06
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн тусгайлсан чиг үүргийн байгууллагуудын дунд уламжлал болгон зохион байгуулдаг “Марш тактик” тусгай бэлтгэлийн аварга тасаг шалгаруулах тэмцээн өнөөдөр боллоо.
Тэмцээнийг Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин байгуулагдсаны 101 жилийн ойг угтан аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб, Онцгой байдлын газар хамтран зохион байгуулсан юм.
“Марш тактик” тусгай бэлтгэлийн тэмцээнд,
- Тэргүүн байрт цагдаагийн ахмад Д.Цэнд-Аюуш ахлагчтай Цагдаагийн газрын 1-р баг,
- Дэд байрт дэслэгч Б.Мөнхбаяр ахлагчтай Онцгой байдлын газрын 2-р баг,
- Гутгаар байрт дэслэгч М.Мөнхтэнгэр ахлагчтай Онцгой байдлын газрын 1-р баг тус тус шалгарлаа.
Марш тактикийн тэмцээнд Цагдаагийн газраас хоёр баг, Онцгой байдлын газраас хоёр баг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас нэг нийт таван багийн 55 албан хаагч тусгай бэлтгэлийн даалгавар гүйцэтгэжээ.
Шилжин явах цомыг Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн хүлээн авсан юм.
Ковид цар тахлаас шалтгаалан хоёр жил завсарлаад байсан марш тактикийн тэмцээнийг аймгийн Засаг дарга бөгөөд Батлан хамгаалах газрын дарга М.Батжаргал нээж баг тамирчдад амжилт хүслээ.
Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин байгуулагдсаны 101 жилийн ойг угтан аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас хүчний байгууллагуудын албан хаагчид болоод ард иргэдийн оролцоог хангасан олон төрлийн арга хэмжээг санаачлан зохион байгуулж байна.
Холбоотой мэдээ