Хөвсгөлд томуугийн өвчлөл эрс нэмэгдсэн учраас тандалтын баг ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-03-10 14:59:53

Хөвсгөл /МОНЦАМЭ/.  Хөвсгөл аймагт коронавируст халдварын тандалтыг томуу, томуу төст өвчний харуулдан тандалтын тогтолцоонд нэгтгэх ажлын баг ажиллаж байна. Тус аймагт коронавируст халдварын тохиолдол буурч байгаа боловч бага насны хүүхдүүдийн дунд томуугийн өвчлөл эрс нэмэгджээ.


Тандалтын багт ДЭМБ-ын Номхон далайн бүсийн мэргэжилтэн П.Манилая, ДЭМБ-ын мэргэжилтнүүд, Эрүүл мэндийн сайдын халдварт өвчний асуудал хариуцсан зөвлөх А.Амбасэлмаа, ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжийн дарга А.Бурмаа нар тус аймгийн томуугийн харуулдан тандалтын II-р зэрэглэлийн нэгж дээр ажиллаж байна. 


 Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасаг 50 ортой боловч томуугийн дэгдэлтийн үе эхэлсэн учраас нэмэлт 32 орыг дэлгэсэн байна. Өнөөдрийн байдлаар 74 хүүхэд эмчлүүлж байгаагийн дотор ихэвчлэн хатгаа туссан хүүхдүүд байгаа гэнэ. Орон нутагт ажиллаж буй баг коронавируст халдварын томуу, томуу төст өвчний харуулдан тандалтын тогтолцоонд нэгтгэх үнэлгээ хийх, арга зүйгээр хангах зорилготой аж.


Холбоотой мэдээ