“SpaceX” компани 48 хиймэл дагуул хөөргөжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2022-03-10 13:08:48

ВАШИНГТОН. /AP/. Америкийн “SpaceX” компани “Starlink” сүлжээний 48 хиймэл дагуулыг Флорида муж улсын Канавералын хошууны сансрын буудлаас лхагва гарагт амжилттай хөөргөж, тойрог замд оруулжээ.


Хиймэл дагуулуудыг Зүүн эргийн цагаар 08:45 цагт “Falcon 9” зөөгч пуужингаар хөөргөсөн байна. Ийнхүү хөөргөсний дараа “SpaceX” компани “Starlink”-ийн хиймэл дагуулууд байршсан гэдгийг батлан мэдээлжээ.


“Starlink” нь дэлхийн өнцөг булан бүрд байгаа хэрэглэгчдийг өндөр хурдны өргөн зурвасын интернэтээр хангах зорилготой хиймэл дагуулын сүлжээ юм. 

Холбоотой мэдээ