Эрдэнэбулган сум 26 шинэ ажлын байрыг бий болгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-03-04 16:23:02

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт өнгөрсөн 1 дүгээр сард ажилгүйчүүдийн бүртгэлд 144 хүн шинээр бүртгүүлж, 26 хүн ажилд зуучлуулан орсон байна. Шинэ ажлын байранд 26 иргэн ажилд зуучлуулснаас 5 иргэн боловсруулах үйлдвэрт, 21 иргэн бусад эдийн засгийн үйл ажиллагааны салбарт тус тус ажилд орсон байна. Эрдэнэбулган сум 26 шинэ ажлын байрыг бий болгожээ

Өнгөрөгч 1 дүгээр сарын 31-ний байдлаар хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй ажил идэвхтэй хайж байгаа 1178 ажилгүй хүн байна. Тэдний 568 (48.2%) нь эмэгтэйчүүд байна. Бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо өнгөрсөн оны мөн үеийнхээс 3.9 хувиар буурчээ. Бүртгэлтэй ажилгүйчүүдийн 98.8 хувь нь боловсролтой иргэд байгаагийн 191 нь дээд, 44 нь тусгай дунд болон мэргэжлийн анхан шатны, 885 нь бүрэн болон бүрэн бус дунд, 44 нь бага боловсролтой хүмүүс байна.  

Холбоотой мэдээ