Украин, Орос иргэдийг нүүлгэн шилжүүлэхийн тулд түр гал зогсоохоор тохиролцжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРЛЬВОВ. /Kyodo/. Украин, Орос байлдааны бүсээс иргэдийг нүүлгэн
шилжүүлэхийн тулд түр гал зогсоохоор тохиролцсон талаар Украины Ерөнхийлөгчийн
зөвлөх Михаил Подоляк мэдэгджээ.
Талууд иргэдийг
нүүлгэн шилжүүлэх хүмүүнлэгийн коридор байгуулахын тулд түр гал зогсооно гэж
Украины төлөөлөгч мэдээлсэн байна.
Оросын “Interfax” агентлаг М.Подолякийн мэдээлснийг эш татан гал зогсоох дараагийн үе шатны хэлэлцээ ирэх долоо хоногийн эхээр Беларусьт болно гэдгийг уламжилжээ.