Сүүлийн 24 цагт халдварын 10 тохиолдол нэмэгдэж нас баралт 2 бүртгэгдлээ

ОРОН НУТАГТ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-03-02 16:14:24

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт сүүлийн 24  цагт коронавируст халдварын 10 тохиолдол шинээр нэмэгдэж, нас баралт 2 бүртгэгдсэн байна. Сүүлийн үед халдварын тохиолдол буурч байгаа боловч халдвар авсан иргэд хүндрэх тохиолдол нэмэгдэж байгаа гэнэ. Өнөөдрийн байдлаар аймгийн Нэгдсэн эмнэлэгт 53, гэрээр хяналтад 87 хүн эмчлүүлж байгаагийн дотор хүнд 6, хүндэвтэр 35, хөнгөн 99, хүүхэд 49, жирэмсэн эх 2 байгаа гэнэ.

Иргэд халдвар авсан тохиолдолд  дур мэдэн эмчлэхгүй харъя өрхийн эрүүл мэндийн төвдөө хандаж хүндрүүлэхгүй байхыг Эрүүл мэндийн газраас анхааруулж байна.

 

 


Холбоотой мэдээ