Хэлмэгдэгчдийн үр хүүхдэд нөхөх олговор олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-03-01 19:43:46

Булган /МОНЦАМЭ/ Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн дагуу хэлмэгдэгчдийн үр хүүхэд хоёр иргэнд 120 сая төгрөгийн нөхөх олговор олголоо. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын Булган аймаг дахь салбар комисс Булган сумын иргэн Б.Лхамсүрэнд 80,0, Магсаржавт 40,0 сая төгрөгийн нөхөх олговор төрөөс олгосныг гардуулсан байна.

Б.Лхамсүрэнгийн эцэг Н.Бадрах 1939 онд хилс хэрэгт баривчлагдаж, Онцгой бүрэн эрхт комиссын шийдвэрээр хуулийн дээд хэмжээгээр шийтгэгджээ. Мөн иргэн Магсаржавын эцэг Ш.Дашнамжил 1938 онд хэлмэгдэж, 10 жилийн хорих ял эдэлж байжээ.

Холбоотой мэдээ