НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр хуванцар хог хаягдлын асуудалд шийдэл олохыг зорьж байна

ДЭЛХИЙД | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2022-02-28 17:40:52

НАЙРОБИ. /VOA/. Кенийн нийслэл Найроби хотноо НҮБ-ын Байгаль орчны ассамблейн чуулган өнөөдөр эхэлж байна. Энэхүү чуулганаар хуванцрын хэрэглээг бууруулах, дахин боловсруулалтыг нэмэгдүүлэхэд гол анхаарлаа хандуулна.


НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн мэдээлснээр, дэлхийн хэмжээнд жилд 300 мянган тонн хуванцар үйлдвэрлэдгээс 10 хүрэхгүй хувийг нь дахин боловсруулж байна. Үүнээс үзэхэд үлдсэн хувь нь байгаль орчныг бохирдуулах эрсдэл учруулж байна гэсэн үг юм.


Иймд Байгаль орчны хөтөлбөр хуванцар хог хаядлыг цуглуулах, түүнийг байгаль дэлхий, хогийн цэгт хаягдахаас сэргийлэх шийдлийг олохыг зорьж байгаа ажээ. Байгаль орчны ассамблейн чуулган хоёрдугаар сарын 28-наас гуравдугаар сарын 2-ны өдрүүдэд үргэлжилнэ. 

Холбоотой мэдээ