ИТХ- ын даргаар С.Сүхбаатарыг сонгов

Орон нутагт | Дундговь
Otgontuya@montsame.mn
2016-07-23 22:27:33

Дундговь аймгийн ИТХ- ын даргаар С. Сүхбаатарыг сонгож, Засаг даргаар О. Бат- Эрдэнийг нэр дэвшүүлэн Монгол Улсын Ерөнхий сайдад уламжлахаар ИТХ- ын анхдугаар хуралдаанаас тогтоол гаргав.

Анхдугаар хуралдаан долдугаар сарын 19- нд эхэлж 3 хоногийн завсарлага авснаар 22- нд үргэлжилсэн. Ингэхдээ МАН- ын 19, МАХН- ын 1 төлөөлөгч хуралдаанд хүрэлцэн ирж, хуралдааны ирц 57 хувьтайгаар дээрхи шийдвэрийг гаргажээ.

ИТХ- ын даргаар сонгогдсон С. Сүхбаатар нь хуулзүйн ухааны доктор, МУИС- ын Олон улсын харилцааны дээд сургууль, Украйны Олон улсын харилцааны дээд сургууль, Японы Кюшюгийн их сургууль тус тус төгссөн, хуульч, багш, англи- орос хэлний орчуулагч, судлаач мэргэжилтэй. Хууль зүй, дотоод хэргийн яаманд гадаад харилцааны мэргэжилтэн, Хуульзүйн Үндэсний хүрээлэнд секторын эрхлэгч, Хаан банкинд орчуулагч, Дундговь аймгийн Засаг даргын орлогч, Засаг даргаар ажиллаж байсан.

Аймгийн Засаг даргад нэр дэвшсэн О. Бат- Эрдэнэ нь МУБИС төгссөн, физик, байгалийн шинжлэлийн багш мэргэжилтэй. Сайнцагаан сумын “Эрдмийн далай” сургуульд багш, Гурвансайхан сумын дунд сургуулийн захирал, Дундговь аймгийн МАН- ын хорооны дэд даргаар ажиллаж байжээ.

С. Сүхбаатар, О. Бат- Эрдэнэ нар нь аймгийн ИТХ- д хоёр дахь удаагаа сонгогдсон байна.

Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ