Соёл урлагийн ажилтны анхдугаар зөвлөгөөн эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-02-24 15:56:35
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Соёл урлагийн газраас соёл урлагийн ажилтны анхдугаар зөвлөгөөнийг зохион байгуулж байна. “Алсын хараа-2050” Монгол Улсын хөгжлийн бодлогын баримт бичигт “Үндэс язгуур, төрт ёс, өв соёлоо эрхэмлэн дээдэлсэн үндэсний нэгдмэл үнэт зүйлсээ эрхэмлэсэн... улс болно” гэж заасан байдаг.
Соёл урлагийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Нямдаваа хэлсэн үгэндээ,
- Үндэсний бахархал, эх оронч үзлийг төлөвшүүлэх, хамтын үнэт зүйлс, эв нэгдлийг бэхжүүлэх, биет болон биет бус өвийг хадгалан хамгаалж өвлүүлэх, хэвшүүлэхэд Соёл урлагийн газар, харьяа хэлтэс, байгууллагууд хэрхэн ажиллах, юунд анхаарах, хүрэх үр дүнгээ тодорхойлох вэ гэдэгт энэ зөвлөгөөн чухал ач холбогдолтой хэмээн хэлж байлаа.
Энэхүү зөвлөгөөнөөр Архангай аймгийн Соёл урлагийн газраас “Соёлын бүтээлч сар” аянаа эхлүүлж байна. Аяны хүрээнд соёлын салбарын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжиж, эдийн засгийн эргэлтэд оруулахад голлон анхаарч ажиллах ажээ.
Соёл урлагийн ажилтны анхдугаар зөвлөгөөнд Хөгжимт драмын театр, Музей, Нийтийн номын сан болон 18 сумын Соёлын төвийн дарга, албан хаагчид оролцож байна.
Холбоотой мэдээ