“Илүүдэл жингүй-эртэч монгол” аянд цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид нэгдлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цагдаагийн алба хаагчид “Спортын төв” ордонд өглөөний 6.30-7.30 цагийн хооронд биеийн тамирын дасгал хөдөлгөөнд хамрагдаж эхэллээ.
Цагдаагийн ерөнхий газар /ЦЕГ/-аас Засгийн
газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хороотой хамтран энэ сарын 22-25-нд алба хаагчдыг биеийн тамирын дасгал хөдөлгөөнд хамруулахаар болсон байна.
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2022 онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх, алба хаагч, ажилтанд хорт зуршлаас татгалзах, багасгах сэдэл төрүүлэх эрүүл зөв, амьдралын хэвшил, ёс зүй зан үйлийг төлөвшүүлэх, алба хаагчдын бие бялдрыг чийрэгжүүлэх, нийтийн биеийн тамир, спортыг дэмжих чиглэлээр алба хаагчдын идэвх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилсан “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аянд цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид ийнхүү нэгдлээ гэж ЦЕГ-аас мэдээллээ.