Өнгөрсөн сард хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх сараас 2,4 хувиар өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-02-18 10:35:02

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Статистикийн хэлтэс аймгийн эдийн засаг, нийгмийн үзүүлэлтийн өнгөрсөн сарын мэдээллээр хэвлэлийн бага хурал хийлээ. 

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ оны эхний сард аймгийн хэмжээнд өмнөх оны мөн үеийнхээс 10.7, өмнөх сарынхаас 2.4 хувиар өссөн байна. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ нэг сарын хугацаанд өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 3.9, хувцас, бөс, бараа, гутал 7.3, тээврийн үйлчилгээний үнийн бүлгийн дүнгээр 0.2 хувиар өссөн нь нөлөөлжээ.

Хонины цул мах 12750, үхрийн цул мах 15000, монгол байцай, манжин, лууван 2500, ургамлын тос 6667 төгрөгийн дундаж үнэтэй байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 36,4-70,0 хувиар өссөн байна.

Холбоотой мэдээ