Маршал Х.Чойбалсангийн хөшөөний нээлт болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
sarantsetseg@montsame.gov.mn
2016-07-22 12:40:10

Дорнодчууд баяр наадмаа өрлөг жанжин Х.Чойбалсангийн хөшөөний нээлтээр угтав. 

Монгол Улсын хошой баатар, өрлөг жанжин Х.Чойбалсангийн мэндэлсний 120 жилийн ойд зориулж морьт хөшөөг нь босгох санаачлагыг “Тал нутгийн хөгжлийн төв Төрийн бус байгууллага” өнгөрөгч жил гаргаж түүнийг нь аймгийн ИТХ дэмжсэнээр нутгийн зон олны хандиваар ийнхүү түүний морьт хөшөө  бослоо. Аймгийн төв “Тусгаар тогтнолын талбай”-д сүндэрлэн боссон маршалын хөшөөний нээлтийг гүн хүндэтгэлтэйгээр ёслолын жагсаал хийн аймгийн удирдлагууд цэцэг өргөв. Хөшөөг Монголын Урчуудын эвлэлийн шагналт Дорнод нутгийн унаган хүү уран барималч Гантөмөр бүтээжээ. Хөшөөн энгэрт “Эрхэмлэж яваарай хэмээн машид итгэн Эрх чөлөө, тусгаар тогтнолыг та нарт үлдээв” хэмээн сийлжээ.

Б.Туяа

 

 

 

 

Холбоотой мэдээ