Төрийн албан тушаалтнууд ХАСХОМ-ийг 100 хувь мэдүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2022-02-16 18:49:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас хуулийн үйлчлэлд хамрах албан тушаалтны 2021 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг /ХАСХОМ/-ийг шинэчлэн гаргуулах ажлыг зохион байгуулж дууслаа.


Улсын хэмжээнд нийт 47 553 мэдүүлэг гаргагч бүртгэгдсэнээс хуулийн хугацаанд 100 хувь гаргасан байна.


Энэ жилийн мэдүүлгийн бүрдүүлэлтийн хувьд мэдүүлэг гаргагчийн тоо нэмэгдсэн нь 2021 оны сүүлчээр Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Шүүхийн сахилгын хороо, Боловсролын ерөнхий газар, Үндэсний итгэмжлэлийн төв зэрэг байгууллага шинээр үүсэн байгуулагдсан зэрэгтэй холбоотой юм.


Мэдүүлэг гаргагч албан тушаалтнууд ХАСХОМ-ийг хуулийн хугацаанд гаргаж байгаа нь албан тушаалтнуудын хуулиар хүлээсэн үүргийн хэрэгжилт, ёс зүй, сахилга хариуцлага дээшилж байгааг илэрхийлж байна гэж АТГ-аас мэдээллээ.

Холбоотой мэдээ