Улсын аварга тариаланч Ж.Болдбаатар 20 хүнийг түр болон байнгын ажлын байраар хангаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-02-15 18:05:04

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн Ж.Болдбаатар гэр бүлийн хамт газар тариалангийн салбарт 22 жил тасралтгүй ажиллаж байна. Тэрбээр сар шинийн босгон дээр Улсын аварга тариаланч болж шагналыг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан орон нутгийн удирдлагуудын хамт гардуулан өглөө.

Ж.Болдбаатар 2 га газарт төмс, хүнсний ногоо, 60-100 м2 хүлэмжид нарийн ногоо, модны үрсэлгээ хийж өнгөрсөн онд  зах зээлд нийлүүлсэн бөгөөд ямар нэгэн бордоогүй эрүүл хүнс хүргэхийг зорьдог гэдгийг онцолж байлаа.

Мөн 20 хүнийг түр болон байнгын ажлын байраар ханган ажилладаг төдийгүй олон иргэнд ногоо тарих арга ухааныг заан сургасан байна. Шавь нараас нь сумын аварга төрөн гарсан гэдгийг Улсын аварга тариаланч Ж.Болдбаатар бахархан хэлж байлаа.

 

 

Холбоотой мэдээ