Голд цөмөрсөн 4 дуудлагаар ажиллаж, 200 гаруй сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-02-15 17:31:51

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд 2022 он гарсаар автомашинтайгаа гол нуурын мөс рүү цөмөрсөн 4 дуудлагаар Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж, 200 гаруй сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.


Иргэд, малчид, тээвэрчид мөсөн замаар хөдөлгөөн үйлдэхгүй, баталгаат зам гүүрээр зорчиж аюулгүй байдлаа хангахыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна. Цаг уурын байгууллагын мэдээлснээр энэ сарын эхний 10 хоногийн байдлаар Хөвсгөл аймгийн нутгаар урсах томоохон гол мөрнүүдийн мөсний зузаан өмнөх 10 хоногоос 1-25 см-ээр нэмэгдсэн байна.

Хөвсгөл нуурын мөсний зузаан Хатгал тосгон болон Ханх сум орчимд 90-97 см байгаа нь энэ үеийн олон жилийн дундаж зузаанаас Ханх сум орчимд 5см-ээр бага, нуурын зарим хэсгүүдэд хар хил гарсан, мөсний зузаан харилцан адилгүй, мөсний нягт багасч, хэврэгшиж байгааг анхааруулав.

 

 

Холбоотой мэдээ