Хөх нуурт суусан ачааны машиныг татан гаргажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-02-15 11:24:44

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Толбо сумын нутагт орших Хөх нууранд ачааны машины дугуй цөмөрч суусан талаарх дуудлага аймгийн Онцгой байдлын газарт энэ сарын 14-ний өдөр өглөөний 08:06 цагт иржээ.

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 90 км замыг туулан 10:35 цагт ослын газарт очжээ.

Аврагчид 4 цаг гаруй ажиллаж Дэлүүн сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Х-гийн “Хино” загварын ачааны автомашиныг татан гаргаж, тус иргэнд хүлээлгэн өгсөн байна.

Холбоотой мэдээ