Өвчлөл нэмэгдэхгүй бол хязгаарлалтыг цуцална

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-02-14 16:24:40

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн онцгой комисс өнөөдөр хуралдаж, зарим шийдвэрүүдийг гаргалаа.

Өнгөрсөн сараас эхлэн коронавирусний тархалтаас үүдэн олон нийтийн үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар хязгаарласан. Тэгвэл уг хурлаар энэ долоо хоногт өвчлөлийн тохиолдол эрс нэмэгдэхгүй бол үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэх талаар мэдэгдлээ. Тодруулбал, коронавирусний өвчлөл тогтворжиж, түргэвчилсэн болон PCR-ийн шинжилгээний эерэг илрүүлэлт буурч буйтай холбогдуулан энэ 7 хоногийн нөхцөл байдлаас шалтгаалан 2022 оны 2 дугаар сарын 21-нээс Дархан-Уул аймгийн хэмжээнд мөрдөгдөж буй хязгаарлалтыг чөлөөлөхөөр болжээ. Хэрэв ирэх долоо хоногт хязгаарлалтыг чөлөөлбөл төр, хувийн хэвшлийн бүх төрлийн хурал, зөвлөгөөн, олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, соёл урлаг, сүм, хийдийн үйл ажиллагаа хэвийн горимд шилжих ажээ.

Холбоотой мэдээ