Сургууль, цэцэрлэг 100 хувь танхимаар хичээллэж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-02-14 11:55:19
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/ Тус аймгийн бүх сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа өнөөдрөөс 100 хувь танхимаар эхэллээ.

Тус аймгийн хэмжээнд 15 сумын Ерөнхий боловсролын 19 сургуульд 8594 хүүхэд суралцаж байгаагийн 50 хувь нь 1-5 дугаар ангийн сурагчид байна.

2021-2022 оны хичээлийн жилд 992 сурагч нэгдүгээр ангид элсэн суралцаж байгаа.

Харин 15 сумын 22 цэцэрлэгт 2209 хүүхэд хамрагдаж байгаа ба 2021 оны 12 дугаар сарын байдлаар СӨБ-ын хамрагдалт 86,6 хувьтай байгаа ажээ. 

Холбоотой мэдээ