Австралийн Холбооны Улс богино хугацааны визтэй гадаадын иргэдийг хүлээн авна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2022-02-08 17:15:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Австралийн Холбооны Улс энэ сарын 21-нээс жуулчин, бизнесийн зэрэг богино хугацааны визтэй гадаадын иргэдийг хүлээн авахаар болжээ.


Тус улс 2020 оны гуравдугаар сараас эхлэн хилийн хязгаарлалт тогтоосноос хойш анх удаа богино хугацааны визтэй гадаадын иргэдийг хүлээн авахаар шийдвэрлэсэн байна. Австрали руу зорчих гадаадын иргэд тус улсын Засгийн газраас хүлээн зөвшөөрсөн "КОВИД 19"-ийн вакцины /Астразенека, Синофарм, Спутник гэх мэт/ бүрэн тунд хамрагдсан байх шаардлагатай юм.


Харин Австрали Улсын муж бүрд халдвар хамгаалал, тусгаарлалтын өөр өөр журам үйлчилж байгаа тул иргэдийг урьдчилан судалсан байхыг ГХЯ-ны Консулын газраас анхаарууллаа.

Холбоотой мэдээ