Доод модот булангийн “Өрх”-д анхааруулах тэмдэг байршуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-02-08 13:06:59

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл нуурын мөсний зузаан өнөөдрийн байдлаар 50-100 см байгаа бөгөөд энэ нь олон жилийн дунджаас 10-15 см-ээр нимгэн байгаа юм. Мөн жил бүр огт хөлддөггүй хэд, хэдэн газар байдаг бөгөөд нутгийн иргэд “Өрх” гэж нэрлэдэг. Нутгийн биш иргэд мэдэхгүйн улмаас өрх рүү орж эрсдэх аюултай юм. Иймээс Доод модот булан орчимд гарсан өрхөд анхааруулах тэмдэг байршууллаа гэж Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга Ж.Төмөрсүх хэллээ. 

Мөн иргэдийг Хөвсгөл нуураар шөнийн цагаар зорчихгүй байх, анхааруулах тэмдэг байршуулсан газруудаар болгоомжтой явах, Хар толгой гэдэг газраас доош уруудаж болохгүй гэдгийг анхааруулан сэрэмжлүүллээ.


Холбоотой мэдээ