Хивс, Ялалт хорооллын дундах автозамын ажлыг үргэлжлүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2022-02-07 20:02:40

Дорнод /МОНЦАМЭ/. Энэ онд Хивс, Ялалт хорооллын дундах босоо тэнхлэгийн автозамыг үргэлжлүүлж тавина. Дорнод аймгийн Авто замыг хөгжүүлэх хөтөлбөр, Чойбалсан хотын авто замын сүлжээг өргөтгөх ажлын хүрээнд аймгийн 2022 оны орон нутгийн хөгжлийн сангийн 200,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар  “Хэрлэн сум 10, 11 дүгээр баг, Содномдаржаагийн гудамжнаас Хивс, Ялалт хорооллын дундах босоо тэнхлэгийн автозамыг үргэлжлүүлэх юм. 

Уг авто замын нийт урт 1,6 км ба үүнээс 500 метрийг 2017 онд, 500 метрийг 2018-2019 онд барьж ашиглалтад оруулсан. Одоо үлдсэн 600м урт, 6м өргөн, 2 талаараа явган хүний зам, гэрэлтүүлэгтэй хатуу хучилттай автозамыг барих ажил үргэлжилнэ. 

Өнөөдрийн байдлаар зураг төсвийг шинэчлэн баталгаажуулж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах зэрэг ажил хийж байна.

Холбоотой мэдээ