АНУ БНСУ-д тав дахь үеийн сөнөөгч онгоц нийлүүлж дуусжээ

ДЭЛХИЙД | Улс төр
Jargal.d@montsame.mn
2022-01-28 14:40:06

СӨҮЛ. /KBS/. БНСУ-ын Агаарын цэргийн хүчин АНУ-аас худалдаж авсан тав дахь үеийн F-35A загварын 40 сөнөөгч онгоцоо байрлуулж дууссан талаар KBS телевизэд цэргийн эх сурвалжууд мэдээлжээ.


Эх сурвалжуудын мэдээлснээр, энэ долоо хоногийн эхээр сүүлийн дөрвөн онгоц Чунчон-Пукто мужийн Чонжу хотын нисэх онгоцны буудалд иржээ. Сөнөөгч онгоцуудыг өнгөрсөн онд нийлүүлж дуусгахаар төлөвлөж байсан боловч коронавирусний цар тахлын улмаас саатсан байна.


Тав дахь үеийн F-35A сөнөөгч онгоцыг Америкийн “Lockheed Martin” компани бүтээжээ. Уг онгоц нь агаар ба газрын байг аль алиныг нь устгах зориулалттай юм. 

Холбоотой мэдээ