Жаргалант сумын 210000 толгой малд хийх вакциныг сар шинээс өмнө хүргэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-01-28 11:37:19

Архангай /МОНЦАМЭ/. Жаргалант сумын бүх багт шүлхий өвчин тархаад байна. Сумын ЗДТГ, сумын Онцгой комиссоос шуурхай арга хэмжээг цаг алдалгүй авч байгаа ч вакцин олдохгүйгээс тархалт нэмэгдсээр байна.

Малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчлан сэргийлэх вакцин аймаг, улсад тасарснаар байдлыг хүндрүүлж байгаа энэ үед Жаргалант сумын Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн дарга, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд, бригадын генерал Г.Сайханбаяр нутгийн малчин олондоо вакцин хүргүүлэх арга хэмжээг авчээ.

Нутгийн зөвлөлийн орлогч дарга, Батлан хамгаалах яамны харьяа “Бөртэ” ТӨААТҮГ-ын дэд захирал Д.Базар хариуцан сумын 210000 толгой малд хийх вакциныг сар шинээс өмнө биечлэн хүргэж өгөхөөр болжээ.

Сум орон нутгаа гэсэн сэтгэлт Нутгийн зөвлөлийнхөн бодит туслалцааг ийнхүү үзүүлж, нутгийн түмэндээ ээлтэй ажиллаж байна хэмээн Архангай медиа группын Жаргалант сум дахь сурвалжлагч М.Баярмагнай мэдээллээ.

Холбоотой мэдээ