Иргэний зөвлөлийн шинэ гишүүд ажилдаа орлоо

ОРОН НУТАГТ | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2022-01-27 17:49:39

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дэргэдэх Цагдаагийн үйл ажиллагаанд хяналт тавих иргэний зөвлөл шинэчлэгдэж, шинээр сонгогдсон гишүүд анхдугаар хурлаа хийлээ.

Иргэний зөвлөлийн даргаар төрийн захиргааны ахмад ажилтан, хуульч Ц.Отгонбаяр сонгогдсон байна. Энэхүү гурван жилийн хугацаатай сонгогдсон иргэний зөвлөлд Ц.Отгонбаяр, Ч.Даваадорж, А.Отгонбаяр, С.Баяржаргал, Д.Бүрэнтөгс, Г.Дамдинсүрэн, Т.Доржсүрэн нар ажиллах аж. Дээрх бүрэлдэхүүн анхдугаар хурлаа хийж, 2022 онд хийх ажлын төлөвлөгөөгөө хэлэлцэж, иргэний зөвлөлийн даргаа сонгожээ.

ИТХ-ын дэргэдэх Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, олон нийтийн хяналт тавих иргэний зөвлөлийн шинээр сонгогдсон гишүүдийн төлөөллийг аймгийн ИТХ-ын дарга Б.Нарантуяа хүлээн авч уулзсан байна. Уулзалтад Сэлэнгэ айигийн Цагдаагийн газрын дарга хурандаа Б.Ганхуяг, ИТХ-ын ГХУСЗ-ийн нарийн бичгийн дарга Б.Батнасан нар байлцаж зөвлөлийн гишүүдтэй танилцаж зөвлөгөө өгчээ.

Энэхүү уулзалтад Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хяналт тавих олон нийтийн зөвлөлийн дарга Ц.Отгонбаяр, зөвлөлийн гишүүн Т.Доржсүрэн, А.Отгонбаяр, Д.Бүрэнтөгс нар оролцсон байна. 

Холбоотой мэдээ