Гэр хорооллын цахилгааны уналтыг сайжруулахад 1.6 тэрбум төгрөг төсөвлөжээ

ОРОН НУТАГТ | Орхон
orkhon@montsame.mn
2022-01-27 12:40:00
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Орхон аймгийн гэр хороололд 4500 гэрэлтүүлэг байдаг. Өнөөдрийн байдлаар эдгээр гэрэлтүүлгийн 50 орчим хувь нь асахгүй байна. Өөрөөр хэлбэл хоёр гэрэл тутмын нэг нь эвдрэлтэй байгаа аж.

Өнгөрсөн долоо хоногт "Эрдэнэт Ус ДТС" ОНӨХК гэр хорооллын багуудын долоон байршилд нөхөлт хийж 35 гэрэл асаасан байна. Харин хил хаасантай холбоотойгоор сэлбэг хэрэгслийн олдоц муу байгаагаас нөхөлт, засварын ажил удаашралтай байгаа аж.  Мөн энэ онд гэр хорооллын цахилгааны уналтыг сайжруулах, гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх ажилд 1.6 тэрбум төгрөг төсөвлөжээ. Мөн гэр хорооллын гэрэлтүүлгийн засвар үйлчилгээг хувийн хэвшилд хариуцуулахаар тооцоо судалгаа хийж байна.

 

 

 

 

 

Холбоотой мэдээ