Эрүүл мэндийн салбарынхантай хамтарч асаргаанд буй ахмадуудаа эргэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-01-26 16:58:11

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Ахмадын хорооноос аймгийн ЭМГ, Нэгдсэн эмнэлэг, мөн сум, тосгоны ЭМТ-үүдтэй хамтран ажиллаж байна.

Энэхүү хамтын ажиллагааныхаа хүрээнд өвчний улмаас хэвтэрт хүний асаргаанд байдаг ахмад настнуудаа эргэж тойрох, сувилгаа эмчилгээ хийх, сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулжээ. Тэд энэхүү эргэлтийнхээ үеэр 17-р жарны "Буян үйлдэгч" хэмээх усан бар жилийн Цагаан сарын баярын мэндчилгээг бяцхан гарын бэлгийн хамт ахмадууддаа хүргэн өгч баярлуулсан байна. Эл үйл ажиллагаанд нийтдээ давхардсан тоогоор 217 ахмад настан хамрагджээ. Ахмадаа эргэх, цагаан сарын мэндчилгээ илгээх эл үйл ажиллагаанд "Сэлэнгэ-Баян уул", "Ундрах-Тум" ХХК-иуд сэтгэлийн дэм өгч, ахмадууддаа гэрийн бэлэг түгээн оролцсон байна.

Холбоотой мэдээ