Улсын аварга малчин, саальчин, фермерчнийг тодруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-01-26 16:12:35

Архангай /МОНЦАМЭ/.  Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин, улсын аварга саальчин, улсын аварга фермер, улсын аварга тариаланч хамт олон, улсын аварга тариаланч  шалгаруулах тухай” тогтоолын төслийг хэлэлцэж шийдвэрлэлээ.

“УЛСЫН АВАРГА МАЛЧИН”-аар: 

1. Батцэнгэл сумын Цац багийн малчин Батсүхийн Болдбаатар, 

2. Жаргалант сумын Хоолт багийн малчин Лүнд-Очирын Содномдорж, 

3. Ихтамир сум Бугат багийн малчин Содномцэрэнгийн Отгонжаргал, 

4. Хайрхан сум Могой багийн малчин Баянжаргалын Балдан, 

5. Өндөр-Улаан сумын Донгой  багийн малчин Ишдоржийн Сандуй; 

УЛСЫН АВАРГА СААЛЬЧИН”-аар:

-  Өндөр-Улаан сумын Баянгол багийн саальчин Цэвэлдоржийн Дулмаа

“УЛСЫН АВАРГА ФЕРМЕР”-ээр: 

-  Цэнхэр сумын Буйлан багийн фермер Самбуудоржийн Хүрэлхүү нар тус тус шалгарчээ.

Холбоотой мэдээ