"Хар тарвагатай" ХК-иас Тариалан сумын ахмадуудад тусламж үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2022-01-25 21:15:50

Увс /МОНЦАМЭ/. "Хар тарвагатай" ХК-иас энэ сарын 24-ний өдөр Тариалан сумын өндөр настнуудад тусламж үзүүллээ.

Тодруулбал тус компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд 60-аас дээш насны 188 өндөр настанд 130 тонн нүүрс болон цай, элсэн чихэр, хадаг, чихэр  зэрэг гарын бэлэг олгосон байна. Мөн Эрдэнийн хишиг болох 50 мянган төгрөгийг дээрх ахмадуудад өгчээ.

Үүнээс гадна тус компанийн захирал, аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Баяржаргал сумын хүн эмнэлэгт хүчилтөрөгчийн аппарат, нэг сая төгрөгийн үнэ бүхий дуслын 

шахуургыг тус тус хандивлажээ.

"Хар тарвагатай" ХК нь жил бүр Тариалан сумын ахмадуудад сар шинийн баярын өмнөхөн нүүрс, гарын бэлэг, Эрдэнийн хишиг түгээж хэвшсэн байна.

 

 

Холбоотой мэдээ