Морьт эргүүл үүрэг гүйцэтгэж байна

ОРОН НУТАГТ | Увс
batkhuu@montsame.mn
2022-01-25 21:13:32

Увс /МОНЦАМЭ/.  Аймгийн цагдаагийн газраас “Сар шинэ 2022” нэгдсэн арга хэмжээний хүрээнд малчдын бүлэг нөхөрлөлийн гишүүдтэй хамтран морьт эргүүл ажиллуулж байна. Эргүүлд ажиллаж байгаа цагдаагийн алба хаагч, иргэд нь мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр бэлтгэсэн дөрвөн төрлийн 400 ширхэг зурагт хуудсыг ард иргэдэд тарааж, ухуулга сурталчилгааны ажил хийж байна.

Морьт эргүүл ажиллуулж буй нь малын хулгайгаас урьдчилан сэргийлсэн үр дүнтэй ажил болж байна хэмээн малчид ам сайтай байгаа аж.

 

Холбоотой мэдээ