“Даншиг наадам-Хүрээ цам”-д 500 лам оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2016-07-20 18:09:15

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Даншиг наадам-Хүрээ цам” наадмыг наймдугаар сарын 6-7-нд зохион байгуулна.

 Эл наадам  уламжлал ёсоор Чингисийн талбайд болох юм. “Даншиг наадам-Хүрээ цам”  500 ламын  уншлагаар эхлэх бөгөөд Очирваань бурханы тахилга,  Монгол цамын ёслол, Унзад лам нарын тэмцээн, Эрийн гурван наадмаар "Хүй долоон худаг"-т үргэлжлэх юм байна. Мөн  үеэр "Уул усны домог" 350 уран нугараачийн үзүүлбэрийг толилуулах аж.

 Б.Заяа

Холбоотой мэдээ