Сэлэнгэ аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн хуралдаан боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ аймгийн Төрийн албаны салбар зөвлөл сард нэг удаа хуралдаж хийсэн ажлаа дүгнэж, хийх гэж буй ажлаа хэлэлцдэг уламжлалтай. Энэ сарын 20-ны өдөр 7 дугаар хуралдаанаа хийлээ.
Тус хурлаар дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд:
-БОАЖГ-ын албаны дарга Г.Цэнгэлзаяа, аймгийн ЗДТГ-ын НХХ-ийн мэргэжилтэн Д.Нансалмаа нарт Төрийн албаны тэргүүний ажилтан цол тэмдэг гардуулах
-НДХ-ийн мэргэжилтэн Н.Нарангэрэл, Баянгол сумын ЗДТГ-ын газрын даамал Т.Саранцэцэг, Сүхбаатар сумын иргэн Д.Бат-Итгэл, Жавхлант сумын ЗДТГ-ын мэргэжилтэн Б.Сарантуяа нараас аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд ирүүлсэн өргөдөл, гомдлын тухай
-Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч С.Нолхоосүрэн, Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Энхцэцэг, аймгийн ЗДТГ-ын ахлах мэргэжилтэн Б.Оюун, Санхүү, дотоод аудитын албаны дарга Б.Дарихжав, аймгийн ОБГ-ын дарга Б.Баатар нарын хүмүүсийг Төрийн албаны тэргүүний ажилтан” цол тэмдэгээр шагнуулах тухай асуудлуудыг тус тус хэлэлцлээ.
Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг