Энэ сарын 25-аас нийт нутгаар хүйтэрч цас орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-01-22 19:28:57

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн нийт нутгаар энэ сарын 25-ны өдрөөс хүйтэрч, цас орохыг аймгийн УЦУОША-наас мэдээллээ.

Энэ сарын 22-ны 20.00 цагаас 23-ны 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар үүлшинэ. Ихэнх сумын нутгаар бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 17-22 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна. Аймгийн төв Сүхбаатар хот орчмоор үүлшинэ. Бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 17-19 градус, өдөртөө 11-13 градус хүйтэн байна.

Энэ сарын 24-28-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 24, 25-нд зарим сумын нутгаар цас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Агаарын температур шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн, 25-наас хүйтэрч Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 27-32, өдөртөө 14-19 градус, бусад сумдын нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.

Холбоотой мэдээ