Алслагдсан сум, тосгодод халдварын тохиолдол эрс нэмэгдэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-01-21 15:44:38

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймагт сүүлийн 24 цагийн хугацаанд 342 тохиолдол батлагдлаа. Эдгээрийн 151 нь аймгийн төв Сүхбаатар хотод илэрчээ.

Тус аймгийн хэмжээнд сүүлийн өдрүүдэд халдварын тохиолдол эрс нэмэгдэж байгаа нь зөвхөн аймгийн төв болон олон хүн амтай томоохон суурин гэлтгүй алслагдсан сум, тосгодод гарч байгаа аж.  Тодруулбал Баянгол 29, Ерөө 15, Бугант тосгон 10, Мандал 52, Хэрх тосгон 7, Түхнэл тосгон 15, Сант сум 9, Шаамар сум 8, Дулаанхаан тосгон 14 тус тус батлагдлаа гэж аймгийн ЭМГ-ын Тандалтын албанаас мэдээллээ.

Холбоотой мэдээ