Өнгөрсөн хоногт 189 хүн коронавирусээр халдварлажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2022-01-20 14:35:16

Увс /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт аймгийн хэмжээнд 189 хүн коронавирусний халдвараар өвчилжээ. Ингэснээр нийт батлагдсан тохриолдлын тоо 16712 боллоо. Одоогоор 163 хүн эмчлүүлж байгаагаас 16 нь хүнд, 147 нь хүндэвтэр өвджээ.

Сүүлийн 24 цагт 31 хүн эдгэрч, нийтдээ 15259 хүн эрүүл болсон байна. Коронавирусний халдварын улмаас аймгийн хэмжээнд нийтдээ 31 хүн нас баржээ. 

Холбоотой мэдээ