ЖДҮҮ эрхлэгч эмэгтэйчүүд зөвлөлдлөө
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс нийслэлийн жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч эмэгтэйчүүдийн уулзалт зөвлөгөөн зохион байгууллаа.
Өнгөрсөн оны 12 дугаар сараас тэдэнд зориулсан сургалт, зөвлөгөөнийг 9
дүүрэгт зохион байгуулж, 400 гаруй хүний саналыг сонсжээ.
НИТХ-ын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга, төлөөлөгч
Б.Мягмар “ЖДҮҮ эрхлэгч эмэгтэйчүүд асуудал
бэрхшээл дурдахаас илүү хоршоолж, хамтран
ажиллаж массын үйлдвэрлэлд шилжих, материал түүхий эдийг өөрсдөө хийх санал
гаргаж байна. Эмэгтэйчүүдийн зөвлөл
тэдний гаргасан саналыг нэгтгэн, 3 дугаар сард зохион байгуулах
“Эмэгтэйчүүдийн оролцоо нийслэлийн хөгжилд-2022” чуулга уулзалтаар хэлэлцээд, төсөл боловсруулна” гэв.
Сонгинохайрхан дүүргийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих
сургалтын төвд гэхэд бүртгэлтэй
3017 аж ахуй нэгж, иргэн бий. Харин
дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн 67
хувь нь эмэгтэйчүүд аж. Мөн
бүртгэлтэй аж ахуй нэгж, иргэдийн 34
хувь нь оёдлын салбарынх бөгөөд тэд кластер болон ажиллаж эхэлжээ.