Сумын Онцгой комисс цахимаар хуралдаж, тодорхой шийдвэр гаргажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-01-18 14:19:28

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Онцгой комисс нэгдүгээр сарын 17-нд цахимаар хуралдаж, “Ковид-19” цар тахалтай холбоотойгоор зарим шийдвэр гаргажээ.

Гэрийн  эмчилгээ, тусгаарлалтад байгаа өрх, иргэнд хүргэлтийн үйлчилгээг үзүүлж, бусад иргэдэд халдвар хамгааллын дэглэм сахиулан мэргэжлийн хяналтын байгууллагаас гаргасан дүрэм журмыг сайтар баримтлах. Ариутгал халдваргүйжилтийг хангасан худалдаа, үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарийг өглөө 09:00-13:00, үдээс хойш 15:00-19:00 цаг байхаар тогтоожээ.

Мөн батлагдсан ажлын хуваарийг мөрдүүлж, халдварт өвчний тархалтаас сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж ажиллах, халдвар хамгааллыг сахиулах, стандарт шаардлагын дагуу хяналтыг эрчимжүүлж ариутгал халдваргүйтгэл, ажиллах цагийн хуваарьт тогтмол хяналт тавих зэрэг тодорхой заавар, зөвлөмжийг гаргаж албаныханд үүрэг болгосон аж.

Шинэ он гарснаас хойш тус суманд коронавируст халдварын нийт 83 тохиолдол батлагдсанаас хүүхэд 14, жирэмсэн хүн тав байна.

Холбоотой мэдээ