Мандалын тамирчид алтан медаль хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-01-17 19:06:23

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Энэ сарын 13-16-ны өдрүүдэд нийслэл хотод болсон U16 волейболын Өсвөрийн УАШТ-нд Сэлэнгэ Зүүнхараа багийн Ж.Мөнхбаяр ахлах дасгалжуулагчтай, О.Батмөнх, С.Лхагважав туслах дасгалжуулагчтай эрэгтэй баг амжилттай орролцож алтан медаль хүртжээ.

Мөн тэмцээний мөнгөн медалийг Ж.Мөнхбаяр ахлах дасгалжуулагчтай, Т.Батзаяа туслах дасгалжуулагчтай эмэгтэй баг тус тус хүртжээ.

Тэмцээнд нийт 28 эмэгтэй баг, 24 эрэгтэй баг тамирчид оролцож, авхаалж самбаа, ур чадвараа сорин өрсөлдсөн байна.

Тэмцээний шилдэг хамгаалагчаар Мандал 3-р сургуулийн Б.Мөнхсоёл, Б.Санжмятав, Шилдэг тэгш тоглогчоор мөн сургуулийн М.Уранбаяр, шилдэг дасгалжуулагчаар Ж.Мөнхбаяр нар шалгарчээ.

Энэхүү тэмцээнийг Монголын Волейболын холбоо, Залуучуудын холбоо, спорт сургалтын төвөөс хамтран зохион байгуулсан байна.

Холбоотой мэдээ