Зарим малчны хотонд төлийн дуу цангинаж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-01-14 12:30:35

Ховд /МОНЦАМЭ/. Аймаг, сум бүрт мал төллөлтийн байдал харилцан адилгүй өөр байдаг. Ховд аймгийн тухайд мал төллөх хараахан болоогүй байгаа. Гэхдээ орон нутгийн иргэдийн хэлж байгаагаар Дарви, Чандмань сумын зарим малчид энэ сард төл мал хүлээж аваад эхэлсэн байна.

Мал төллөлтийн явцын мэдээлэл 2022 оны гуравдугаар сараас эхлэн Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт нэгтгэгдэн гарна. Энэ өвөл, хаврын ерөнхий байдал дулаахан, сайхан болж байвал мал төллөхөд хүндрэл гарахгүй гэж албаныхан онцоллоо.

Одоогоор Ховд аймгийн ихэнх нутагт цаг агаар тогтуун байна. Муудсан, сульдсан, тарга тэвээрэг муутай малд нэмэгдэл тэжээл өгөх ажил сумдад үргэлжилж байна. 

 

Холбоотой мэдээ