2021 онд зам тээврийн ослоор 34 хүн гэмтэж, 9 хүн амиа алджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-01-13 17:24:58
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. 2021 онд Дундговь аймгийн Цагдаагийн газарт зам тээврийн осол хэргийн шинжтэй 89 дуудлага ирж, 34 хүн гэмтэж, 9 хүн амиа алдсан ба энэ нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 50 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Осол гэмтлийн дийлэнх нь орон нутгийн замд гарсан ба иргэд мотоциклтэй хөдөлгөөнд оролцохдоо хурд хэтрүүлэх, анхаарал болгоомжгүй байх, хамгаалалтын малгай өмсдөггүй, согтуугаар хөдөлгөөнд оролцдог зэрэг нь ослын гол шалтгаан болж байгааг Зам тээврийн тасгийн ахлах зохицуулагч Т.Ганбаяр онцолсон.

Цагдаагийн газраас өнгөрсөн онд зам тээврийн осол, зөрчлийг бууруулах зорилгоор урьдчилан сэргийлэх олон үйл ажиллагааг зохион байгуулсан нь үр дүнгээ өгсөн гэдгийг тэрээр мөн тодрууллаа. Тухайлбал, Цагдаагийн газраас улсын хэмжээнд зохион байгуулсан “Ирээдүйгээ хамгаалья” уриатай “Орон нутгийн замын хөдөлгөөний соёл-2021”, “Бяцхан зорчигч” нэгдсэн үйл ажиллагаанаас гадна орон нутагтаа “Хулгайн тээвэр”, “Мотоцикл”, “Автомашингүй өдөр”, “Нүүрс тээвэр”, “Шинэ жил” зэрэг арга хэмжээг зохион байгуулсан байна.   

Холбоотой мэдээ